Гадаад орчны нөлөөнөөс үүдэлтэй хуурайшсан арьсанд зориулав.
Арьс арчилгааны хамгийн эхний алхамд хэрэглэх энэхүү тонер пад ыг Монгол хүний арьсанд зориулж онцгойлон бүтээв. Найрлагандаа пробио буюу 6 төрлийн ашигтай бактер, 5 төрлийн гиалуроны хүчил агуулсан. Эмзэгшиж, хуурайшсан арьсыг тайвшруулж, мөн чийгшүүлж өгөхөөс гадна дараагыэ бүтээгдэхүүнд үндсэн суурь өолж өгнө. Манай судалгааны хүрээлэнгээс гаргаж авсан Сакурадин найрлага нь арьсыг илүү сэргээж, гялалзсан болгоно.
60 ширхэгтэй
**Бидний биед байгалиасаа байдаг элемент:** Бид бүхний бодож байгаа хүчлийн төрлийн гуужуулагч элемент огтоос биш харин хамгийн үр дүнтэй, шалгарсан ус хадгалах чадвартай чийгшүүлэгч молекул бөгөөд хүний биед агуулагддаг байгалийн полисахарид юм. Өөрөөр хэлбэл бидний бие Гиалуроны хүчлийг үйлдвэрлэдэг. Гэвч нас ахих тусам үйлдвэрлэлт нь багассанаар бидний арьс хуурайшиж, үрчлээтэж, өнгөө алддаг.
**Гиалуроны хүчлийн нөхөн төлжилтийг дэмжих**: Ялангуяа Монгол орны хувьд эрс тэс, хуурай уур амьсгалтай тул бид аль болох чийгийг нэмэлтээр авч байх хэрэгтэй буюу дотроосоо шингэн зүйл их ууж, гаднаасаа хангалттай чийгшил өгөх бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Арьсны ихэнх асуудал (үрчлээ, сэвх, батга, нүхжилт)‑ууд арьс чийгээ алдсанаас үүсдэг.
**Хүчирхэг чийг татагч: **Гиалуроны хүчил нь өөрийн жингээс 1,000 дахин их жинтэй чийгийг өөртөө татдаг учир чийгшлийн төгс нэгдэл юм. 1 гр Гиалуроны хүчил 6 литр усыг өөртөө агуулах чадалтай. Энгийн үгээр хэлэхэд яг л sponge гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүнд ихэвчлэн 0.5%‑2.5%‑н агууламжтай ордог.
* Чийгшүүлэх;
* Хөгшрөлтөөс сэргийлэх;
* Арьс уян хатан, зөөлөн болгох;
* Арьсны өнгийг сэргээх;
* Арьсыг нарны хэт туяанаас хамгаалах;
* Батга, нүхжилт, сэвхнээс урьдчилан сэргийлэх;
**Үйлчилгээний явц:**
Гиалуроны хүчил нь өөрийн жингээс 1,000 дахин их жинтэй чийгийг өөртөө татдаг учир орчны чийгийг арьс уруу татаж, зөөвөрлөдөг үүрэгтэй. Тиймд түрхсний дараа нүүрээ уураар утах эсвэл усанд орсны дараах чийгтэй ванны өрөөнд 3‑5 минут байвал илүү их чийгийг арьсандаа өгч чадна.
Арьсны #коллаген болон эластин (уян хатан чанар)‑ийг идэвхжүүлж, нөхөн сэргээдэг тул арьсыг уян, зөөлөн болгож, хялгасан үрчлээг тэнийлгэнэ.
Гиалуроны хүчил нь байгалийн гаралтай чийгшүүлэгч хүчин зүйл (#NMF)‑д багтдаг тул арьсыг хамгаалах үүргийг мөн гүйцэтгэдэг. Тиймээс арьсыг гадны аливаа нөлөөлөл (нарны хэт туяа, агаарын бохирдол, тамхины утаа, гоо сайхны бүтээгдэхүүнд ордог хортой хадгалагч бодис гэх мэт)‑өөс хамгаалах чадвартай.
**Гиалуроны хүчлийн молекулийн хэмжээ:**
Гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн бүр адил биш, молекулын хэмжээнээс хамаарч чийгшил өгөх чадвар нь янз бүр байдаг.
Энэ молекулын хэмжээг далтон хэмээх нэгжээр хэмждэг бөгөөд 4,000 ~ 8,000,000 далтоны хооронд байдаг. Хэмжээ нь жижигрэх тусмаа арьсны гүнд шингэж ордог.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.