Солонгос арьс арчилгааны бас нэг арга бол #7skin_method буюу тонероо 7 давхарлан түрхэж гүн чийгшил өгөх юм. Тонероо 3-7 удаа давхарлан түрхсэнээр таны арьс гүндээ хүртэл чийг авч, өөгүй толигор болохоос гадна арьсны өнгөн давхарга зузаарч, уян хатан болсноор эрүүл, чанга арьстай харагдах бөгөөд үрчлээнээс сэргийлэх ач тустай. Тонер нь арьсыг чийгшүүлэхээс гадна дараагийн шатны серум, тос зэргийг сайн шингээж авахад арьсыг бэлдэж өгдөг. Энэ арга нь чийгээ алдсан бүх төрлийн арьсанд тохиромжтой
Цэвэрлэгээ.
Double cleansing буюу давхар ( тосон болон хөөсөн) цэвэрлэгээ хийж арьсан дээрх бохирдол, тослогийг сайтар цэвэрлэнэ.
Эхний давхарга.
Цэвэрлэсний дараа чийгшүүлэх тонероо түрхэнэ. Түрхэхдээ арьсан дээрээ шууд түрхэж болохоос гадна хөвөнд шингээн арчиж болно.
Хоёр дахь давхарга.
Эхний давхарга шингэсний дараа 2 дох удаагаа давхарлан түрхэх бөгөөд энэ удаа хөвөн ашиглалгүй шууд арьсан дээрээ түрхэнэ.
3-7 дахь давхарга.
Ингээд үргэлжлүүлэн 3-7 удаа давхарлан түрхэх бөгөөд арьсны байдлаа ажиглаж байгаад цаашид хэдэн удаа давхарлан түрхэхээ шийдэж болно.
Чийгшүүлэх.
Дууссны дараа чийгшүүлэх тосоо түрхэж өмнө түрхсэн тонероо түгжинэ. Ингэснээр таны арьс чийгшил сайн авч, өөгүй толигор болох болно.