Та арьсны био цагийн талаар мэдэх үү?
Та арьсны био цагийн талаар мэдэх үү?

2021-11-11 17:28

Арьсыг арчлахад зөвхөн арьсны хэв шинжийг мэддэг байх нь хангалтгүй юм. Үнэн хэрэгтээ хүн бүрийн арьс өөрийн хэмнэлээр амьдардаг бөгөөд арьсныхаа био хэмнэлд тохируулан арчлах нь хамгийн үр дүнтэй юм.


😇04-07 цаг Дотоод шүүрлийн булчирхайнууд идэвхжиж, цусны эргэлт түргэсдэг учир арьс чийг болон түүнд агуулагдах бодисыг өөрөө сайн шингээж авдаг. Тиймээс хөнгөн бүтэцтэй ус, амин дэм эрдэс бодис ихээр агуулсан чийгшүүлэгч тос түрхэхэд нэн тохиромжтой.

😎08-10 цаг Цусны эргэлт дээд цэгтээ идэвхжиж, арьс түрхсэн бүгдийн шингээн авна. Энэ үед нарны туяанаас болон чийгшил алдагдахаас хамгаалах тос түрхэхэд нэн тохиромжтой. Харин агаарын бохир, тоос шороо арьсанд шингэхээс сэргийлэх хэрэгтэй.

🥺11-12 цаг Тосны булчирхай хоёр дахин идэвхтэй ажиллаж эхэлдэг учир арьс тослогдож, арьсны нүхжилт мэдэгдэхүйц том харагддаг. Иймд матт үйлчилгээтэй крем, энгэсэг түрхэж болно.

🤔13-14 цаг Арьс ядарч цонхийн, үрчлээ тодорч харагдана. Энэ үед арьсаа амраах хэрэгтэй тул нүүрээ хүйтэн усаар угааж тоникоор арчвал тун сайн.

😢15-18 цаг Арьсны үйлчилгээ, арчилгаа хүлээн авах чадвар улам буурч, шингээх бус харин ялгаруулах чадвар давамгайлна.

💪🏼18-23 цаг Арьсны хүлээж авах чадвар аажмаар өсөж, аартаа хүчил төрөгч ихээр шингээнэ. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь арьсанд “амьсгалах” боломж олгосноор арьсаа чөлөөтэй амьсгалж эхэлнэ.

😴23-05 цаг Арьс нь шөнийн тосонд агуулагдах биологийн идэвхт болон тэжээлийн бодисыг өөртөө эрчимтэй шингээнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл