Нүүрний маскны шилдэг 5 ашиг тус
Нүүрний маск нь бидний арьсыг богинохон хугацаанд тэжээлээр тэтгэж, хүссэн хэмжээнд аваачдаг гайхалтай бүтээгдэхүүн юм. Маск нь дотроо арьсны онцлог, нас, зориулалтаараа өөр өөр байдаг ч эцсийн үр дүн нь ижилхэн буюу бидний арьсыг сайхан байлгах. Маскыг бид баяр ёслолд орохын өмнөх орой л нүүрэндээ тавьдаг байх нь элбэг. Тэгвэл арьс арчилгаагаа юу юуны тэргүүнд тавьдаг Солонгосын одууд өдөр бүр нүүрэндээ маск тавьдаг.
Бүгдээрээ ч бас нүүр будалтын өмнө, мөн долоо хоногт ядаж 3-4 удаа нүүрэндээ маск тавьдаг болъё. Ингэснээр нүүрэнд ямар 5 ашиг тустайг дэлгэрэнгүй авч үзвэл
Арьсны нүхийг цэвэрлэнэ
Бид орой бүр нүүрнийхээ будгийг арилгаж унтдаг ч арьсны гүнд байгаа бохирдлыг төдийлөн цэвэрлэж чаддаггүй. Тэгвэл сайн маск арьсны нүхэнд орсон бохирдол, тослогийг суллаж нэг ёсондоо бол шингэлж өгдөг. Ингэснээр арьсанд бөглөрч цаашлаад байгаа бохирдлыг наашлуулан цэвэрлэх боломжтой болно гэсэн үг.
Арьсыг услана
Хуурайшсан арьс гэдэг услаагүй удсан цэцэгтэй адил. Тэгвэл маск нь нүүрэнд чийгшлийг хурдан хугацаанд дээд зэргээр өгдөг бүтээгдэхүүн юм. Маск нь арьсны эпидэрмисийн гүн рүү нэвтэрч чийгшүүлэн, уян хатан чанарыг сайжруулдаг.
Хялгасан үрчлээсийг арилгана
Үрчлээ үүсэх томоохон шалтгаануудын нэг нь арьсанд чийг дутсанаас болдог. Ялангуяа нимгэн арьстай нүдний эргэн тойронд үрчлээ хурдан үүсдэг. Тиймээс зовхиндоо маск тавихаа ч бас мартаж болохгүй шүү. Зовхио тойрсон харлалт, жижиг үрчлээг масканд даатга.
Шинэ арьсыг бэлэглэнэ
Таны арьс хэрвээ ядарч өнгөө алдсан бол өөрийн арьсны онцлогт тохирох маскыг тогтмол тавьснаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Таны арьс аажим аажмаар амин дэм, эрдсээ авч эрүүлжих болно.
Амралт
Халуун ваннандаа орж хэвтээд нүүрэндээ маск тавиарай. Хамгийн сайхан амралт тэр байх болно. Биеийн болоод нүүрний арьс чинь тэжээлээр бүрэн хангагдсан булбарай болсныг мэдрэх тэр л мэдрэмж...
Арьсаа цэвэр толигор залуугийнх шигээ өнгөлөг байлгахыг хүсвэл маскыг хэрэглэж заншаарай