Химийн гуужуулалт (chemical exfoliation) гэж юу вэ?
Химийн гуужуулагчийн хувьд AHA, BHA 2 найрлагыг агуулдгаараа онцлогтой.
Химийн гуужуулагч нь арьсны эс хоорондын холбоог өөртөө уусган салгаж, эсүүдийн жам ёсоороо гуужин унах процессыг түргэсгэх үйлчилгээтэй бөгөөд найрлаган дахь хүчлүүд нь арьсны гэмтлийг мөн эмчлэхэд тустай. Химийн гуужуулагчид AHA, BHA, PHA гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтана.
Арьсанд тохирох хэмжээний хүчил ашиглан, үхжсэн арьсыг гуужуулдаг гэсэн үг. Энэ төрлийн гуужуулагчийг өөрийнхөө арьсны онцлогт тохируулан зөв давтамжтай хэрэглэж чадвал шинэ арьсны төлжилтийг идэвхижүүлж арьс жигдэрч толийх, өнгө сэргэх, бүх төрлийн батганы үрэвсэл намдаах гэх мэт үнэхээр гайхалтай үр дүн өгдөг боловч хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эсрэгээрээ арьсыг цочроож асуудал үүсгэдэг.
AHA буюу Alpha hydroxy acids-г төрөл бүрийн жимс, сүү, самарнаас гарган авдаг бөгөөд арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн эсийг холбогч цавуулаг эдийг салгаж гуужуулснаар шинэ залуу арьс гарч ирэх үйл явцыг хурдасгадаг хүчил юм.
BHA буюу Beta hydroxy acids нь арьсны гүн рүү төвөггүй сүлжин нэвтэрч үхэжсэн эс, себумтай нийлж үүссэн хар батгыг арилган, нүхжилтийг агшааж, батганы бактерийг устгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг хүчил юм.
PHA буюу Poly Hydroxy Acid нь АНА- тай ойролцоо үйлчилгээтэй боловч АНА- г бодвол илүү зөөлөн бүтэц найрлагатай гуужуулагч юм. Найрлагандаа байгалын гаралтай жимс, ургамлын хүчил агуулдаг учраас тэр. Мөн давхар чийгшүүлэх үйлчилгээтэй.
Attachments area