Ovaco Core Серум гэж юу вэ?
Ovaco Core Серум гэж юу вэ?

2021-03-26 18:29

Ovaco_Core_Серум гэж юу вэ?

💁 Арьсны хамгийн гүнд нэвтрэн орж таны арьсны асуудлыг шийдэж чадах, маш жижиг молекул бүхий, арьс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүнийг серум гэж ойлгож болно. Арьсны гүнд хүрч үйлчлэх зориулалттай учраас хэдхэн дуслаар хэрэглэгддэг хэрнээ нүүрний арьсанд бүхэлд нь хүрч үйлчилдэг. 💁 Серум нь дотроо олон төрөл байх бөгөөд нүхжилтийн, нөсөө толбоны, гүн чийгшүүлэх, үрчлээний эсрэг, хөгшрөлтийн эсрэг, эмзэг арьсанд зориулсан гэх мэт өөрийн арьсны асуудлуудыг харгалзан үзэж серумээ сонгох хэрэгтэй байдаг.

Серумийг хэрхэн хэрэглэх вэ?

💁 Серумийг арьсаа сайтар цэвэрлэсэний дараа чийгшүүлэгч тонерийн дараа бага хэмжээтэйгээр түрхэж хэрэглэнэ. Мөн серумээ сайн шингэсэний дараа тохирох тэжээлийн тосоо заавал түрхээрэй. Ингэсэнээр нэгдүгээрт таны арьсанд шингэсэн серумийн үйлчилгээг илүү үр дүнтэй болгож арьсанд түгжиж өгдөг, хоёрдугаарт серум хэрэглэсэний дараа тос түрхэхгүй тохиолдолд арьс чийгээ алдаж, нүхжилт томрох хандлагатай байдаг байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл