Батга яагаад гардаг вэ ? батганы төрөл
Батга яагаад гардаг вэ ? батганы төрөл

2023-04-04 05:41

БАТГА ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?

Хүний биеийг бүрхэгч арьсанд хөлс болон тослог ялгаруулдаг олон жижиг нүх сүвүүд бий. Энгийнээр тайлбарлавал энэ төрлийн нүх сүв байгаа л бол арьсан дээр батга гарах боломжтой. Гарын алга, хөлийн улан дээр батга гардаггүй нь ийм учиртай шүү дээ.

Мөн батга яагаад нүүр, цээж, нуруу зэрэг хэсгүүдээр их гарах хандлагатай байдаг нь нөгөө л тос ялгаруулдаг булчирхайтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл дээрх хэсгүүдэд орших тосны булчирхайнууд биеийн бусад хэсгүүдтэй харьцуулахад хамаагүй идэвхтэй ажилладаг.

Арьснаас ялгарч буй тослогийг себум гэх бөгөөд гол зорилго нь арьсыг чийгтэй байлгах юм. Себум ялгараад л, ялгарсан дээр нь нүүрээ цэвэрлээд л байвал батга огт гарахгүй юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ нь тийм энгийн зүйл биш аж.

😞БАТГА ГАРАХ ШАЛТГААНУУД

Батга их олон шалтгааны улмаас гардаг. АНУ-ын Дерматологийн Академиас нүүрээ өдөрт хоёр удаа буюу өглөө болон оройдоо тогтмол угаахыг зөвлөсөн байдаг. Гэвч хэт тослог арьстай хүмүүсийн хувьд өглөө оройдоо нүүрээ сайтар цэвэрлэдэг ч өдрийн туршид маш их хэмжээний тослог ялгарснаар батга гарах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд буюу тосны булчирхай өөрөөсөө хэт их хэмжээний тослог ялгаруулах нь гентэй холбоотой гэж ойлгож болно. Эцэг эхийн тань арьс ямар онцлогтой байна, таныг тийм л байна гэсэн үг.

Мөн бидний хамгийн сайн мэдэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүнээ буруу сонгосноор батга гарч болно. Үүнээс гадна хөлс бактери үүсгэж, батга гарах таатай орчинг үүсгэдэг. Тиймээс та их хөлөрдөг бол зөвхөн өглөө оройдоо гэлтгүйгээр дасгал хийсний дараа, халуун өдөр малгай өмссөний дараа зэрэг хөлөрсөн үедээ нүүрээ угааж байх нь зөв.

Хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол хооллолт. Хэт их чихэрлэг, исэллэг, халуун ногоотой, тостой хоол хүнс ходоодыг цочроодог тул батга гарах үндэс болдог. Тэр ч байтугай цагаан будааны сүү, эрдэнэ шишийн үр тариа, төмс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд тосны булчирхайн үйл ажиллагааг өдөөж, батгыг улам үрэвсүүлдэг гэнэ.

😕АРЬСНЫ НҮХ БӨГЛӨРӨХ ШАЛТГААНУУД

Нүүрэн дээр хамгийн түгээмэл үүсдэг бактери болох пропионибактериум нь тос болон үхэжсэн арьсны эсүүдтэй холилдсоноор батга гардаг. Хэрэв та нүүрээ зөв угаагаагүй бол үхсэн эсүүд арьсны нүх сүвд хуримтлагдаж тэдгээр нь эсүүдийг идэж, нүхэнд үржих боломжтой болдог байна.

Бохирдол, тос, арьсны үхсэн эсүүд дараах төрлийн батгыг үүсгэдэг:

1. Хар толгойтой батга - Хэрэв арьсны нүх сүв нь тос, бохирдлоор дүүрсэн бол эдгээр нь нүхний дээд хэсэг исэлдэж, хар өнгөтэй болдог аж.

2. Цагаан толгойтой батга - Нүх нь арьсны эсүүдээр бүрхэгдсэн бол үрэвсэлгүй, цагаан толгойтой батга үүсдэг.

3. Үрэвсэлтэй батга - Эмзэг, үрэвсэлтэй батга нь үсний уутанцар дотор гүн байрладаг бөгөөд ихэвчлэн зовиуртай байдаг. Арьсан дээр ил гарч ирдэггүй гэж ойлгож болно. Энэ нь идээ бээрээр дүүрэн бөгөөд дархлааны систем арьсыг халдвараас хамгаалах үр дүнд үүссэн үхсэн цагаан эсүүд юм.

😲ДААВРЫН ӨӨРЧЛӨЛТ

Андрогенууд нь арьсны тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг тестостерон гэх гормоныг өдөөдөг. Эрэгтэйчүүдийн андрогенийн хэмжээ өндөр байдаг тул эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тослог арьстай байдаг. Эмэгтэйчүүдэд ч мөн адил андроген даавар байдаг. Хүүхдийн биед андроген байдаггүй ч нас бие гүйцэж, өсөх үед андрогенийн түвшин нэмэгдэж, бидний бие махбодод өөрчлөлт ордог. Ингэснээр гормоны өөрчлөлт, үйл ажиллагаа нь батга гарах бас нэгэн шалтгаан болдог байна.

 😲Батганы төрөл 

  1. Хар, Цагаан батга Үхэжсэн арьс, илүүдэл тос ялгарч арьсны нүх сүвийг бөглөрснөөс болоод батга гарна. Хар батга нь толгойн нээлтэй байдаг учаас агаарт урвалд орон харласан учраас хар батга үүсдэг. Нүүр хүзүү нуруу зэргээр гарна. Цагаан батга нь агаарт урвалд ороогүй учраас цагаан батга гэдэг эдгэрэх хугацаа 6-8 долоо хоног
  2. Булдруут батга, Цэврүүт батга Булдруут батга нь арьсан дээр гарсан улаан тууралт хэлбэрээр илэрдэг. Цэврүүт батга нь идээ, илүүдэл тос, гуужсан арьс агуулсан цагаан толготой батга арьсны гадаргүй дээр байрладаг.
  3. Булцуут батга, Цулцан батга Булцуут батга нь арьсны гүнд байдаг, хүрэхэд хүндэвтэртэй. Цулцан батга нь хүрэхэд зөөлөн хүндүүдтэй, дотроо цэврүү болон цустай идгэсний дараа сорив үлдэг.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл