1. АРЬС ӨНГӨГҮЙ БОЛОХ
Өглөөдөө арьс тань өнгөгүй байгаад байна уу?
Арьс чийгээ алдсан үед арьсны нөхөн сэргээлт удааширдаг. Энэ нь таны арьс үхэжсэн эсүүдээсээ ангижирч чадахгүй байгаа гэсэн үг юм.
2.ТОСЛОГ ГЯЛГАР ХАРАГДАХ МӨРТЛӨӨ ХУУРАЙШСАН МЭДРЭМЖ ТӨРӨХ
Арьс хуурайшиж, хангалттай чийггүй болсон үед тослогийг их хэмжээгээр ялгаруулж эхэлдэг, ингэснээр илүү чийг алдахаас сэргийлдэг. Ийм учраас арьс тань тослогтоод байвал хэт их цэвэрлэж, хатаах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх гэж яарах хэрэггүй. Харин эсрэгээрээ, таны арьсанд илүү чийгшил дутагдаж байж мэднэ.
3.АРЬС ЦОЧРОХ
Хуурайшилттай үед арьсны хамгаалах давхарга ч мөн адил хүнд үеийг туулдаг. Хүрээлэн буй орчны өдөр тутамд ялгаруулдаг нян болон бохирдолтой тэмцэхэд бэрхшээлтэй болдог. Энэ шалтгаанаар арьс илүү эмзэг болдог. Өмнө нь таардаг байсан бүтээгдэхүүнүүд гэнэт арьсыг цочроож эхэлвэл чийг дутагдсан эсэхийг бодож үзээрэй.
4.ГЭНЭТИЙН ҮРЧЛЭЭ
Нэг л өдөр толинд харахад гэнэтийн үрчлээнүүд үүссэн байвал хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн авах гэж бүү яараарай. Учир нь зүгээр л таны арьсанд чийг дутагдсан байж болох юм. Жимс хатахаараа ямар харагддаг билээ? Уян хатан чанараа алдаж, олон зураастай болсон байдаг. Мэдээж та бол жимс биш учраас энэ үйл явцыг буцаах боломжтой.
5.АРЬС ТАТАЛДАХ БА ЗАГАТНАХ
Агааржуулагч болон агаарын хэмийн өөрчлөлт арьсны төлөв байдалд нөлөөлдөг. Эдгээрээс болж арьс загатнах, таталдах зэрэг үр дагаврууд үүсдэг.