Нүхжилт үүсэх шалтгаан
Нүхжилт үүсэх шалтгаан

2023-03-21 04:29


Хэт тослог арьстай хүн тослогоо багасгах тэнцвэржүүлэх арга хэмжээ авалгүй удаан тослог хэвээр нь байлгах.

Нүүрээ сайн цэвэрлэхгүй бохир байлгах. ( будгаа бүрэн арилгахгүй унтах, бохир гараар олон хүрэх, гар утас дэрний уут зэрэг бохир байх г.м)

Арьс хөгширч суларснаар арьсны нүх сүв томордог.

Гормоны нөлөөгөөр арьс нүхжилттэй болдог.

Мөн хоол хүнс идэж ууж байгаа зүйлс, амьдралын буруу хэвшил ч нөлөөлдөг байна.


Нүхжилт үүсэхээс хэрхэн хамгаалах вэ?

Арьсаа сайн цэвэрлэ, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэж арьсаа тогтмол арчил (base primer хэрэглэх), бас эрүүл хүнсээр хооллож амьдралын зөв хэвшилтэй байх нь чухал шүү.


НЭГЭНТ ҮҮССЭН НҮХЖИЛТЭЭ ЯАЖ АРИЛГАХ ВЭ?

Цэвэрлэгээ– Тосон, усан, сүүн шингэн гэх мэт олон янзын цэвэрлэгчээс өөрийн арьсанд тохирсонг сонгож хэрэглэх. Будгаа сайтар арилгасны дараа зөөлөн бүтэцтэй хөөсөн цэвэрлэгчээр угааж нүх сүвэнд байгаа бохирдолоо арилгах хэрэгтэй. /Угаагч багс ашиглавал сайн/

Хооллолт– Эрүүл органик хүнс өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэж, унтах цагтаа хангалттай унтаж амарч амьдралын зөв хэвшилтэй байх нь танд олон сайн зүйлийг авчрах болно. Бие болоод арьс ч мөн эрүүлжиж тунгалаг сайхан эрүүл харагдана.

Нүжилтийн эсрэг өөрт тохирсон арьс арчлгааны бүтээглэхүүн хэрэглэх

Маск– Нүх агшаах шавран маск 7 хоногт 1-ээс 2 удаа тавьж болно. Шавран маск нь нүхэнд байгаа бохирдолыг татаж гаргаж ирэх үйлчилгээг сайн үзүүлдэг.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл