Арьсны төрөл (Арьсны төрлийг тодорхойлох хялбар арга)

2023-03-31 03:48
Арьсны төрөл (Арьсны төрлийг тодорхойлох хялбар арга)

Бидний арьс ерөнхий 5 төрөлд ангилагддаг. Хэвийн, Хуурай, Тослог, Холимог, Мэдрэмтгий.

Арьсныхаа төрлийг тодорхойлохын тулд дараах хялбар аргыг туршаад үзээрэй.

Өглөө дөнгөж босонгуутаа нүүрээ угаагаагаад 1 цаг болсны дараа цэвэрхэн хуурай сальфетка арьсан дээрээ тавьж шалгана.



1. Хэвийн арьс

Сальфетка ямар ч тослог болохгүй. Арьс тань уян хатан, зөөлөн, таталцал үүсэхгүй байвал хэвийн арьстай гэсэн үг. Хэвийн арьс нь хамгийн асуудал багатай арьсны төрөлд ордог. Цэвэрхэн, толигор харагдана. Цусны эргэлт сайн, эрүүл байна.


2. Хуурай арьс

Сальфетка цэвэрхэн хэвээр байх боловч арьс тань таталдаж, хайрстай юм шиг санагдаж байвал хуурай төрөлд орно.

Хуурай арьс нь цонхигор, нимгэн арьстай мэт харагддаг, арьсан дээрх нүх сүв багатай боловч хамгийн амархан үрчлээтэж, цочрохдоо амархан байдаг. Нас бага залуу үед сайхан харагдаж болох юм. Гэвч байнгын арчилгаа, байгалийн гаралтай маск, чийгшүүлэгч зэрэг нэмэлт арчилгааг хэрэглэн арьсаа эрүүл хадгалж үлдээрэй.


3. Тослог арьс

Сальфетка чинь хацар, хамар, дух хүрсэн хэсэгтээ тослогны толботой болсон байна уу? тэгвэл таны арьс тослог хэлбэртэй байна. Тослог арьс асуудалтай арьс юм. Тослог арьс нь тос даасан, зузаан арьстай, /зарим тохиолдолд бохир/, гялтганасан харагддаг. Гэвч арьсны нүхжилт ихтэй, батга гарах хандлагатай байдаг.

Харин нэг сайн зүйл нь тослог арьс амархан хөгширч, үрчлээ суудаггүй. Болгоомжтой цэвэрлэж, нүүрс усны хэрэглээгээ багасгаж, тос өөх ихтэй хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.


4. Холимог арьс

Ихэнхи эмэгтэйчүүд холимог арьсны төрөлтд ангилагддаг. Хамар, дух хүрсэн хэсэгт сальфетканд тосны толбо гарч, харин хацрын хэсгээр цэвэрхэн хэвээр үлдвэл энэ нь та холимог арьстай гэсэн үг юм.

Холимог арьс нь хуурай, тослог хэв шинжийн аль аль нь байдаг тул тухайн хэсэг бүрт өөр өөр арчилгаа хийгдэх хэрэгтэй байдаг.

Хуурай хэсэгт нь /хацар, нүд хавиар ихэвчлэн/ тослог ихтэй, болон чийгшүүлэгчээр арчилж, дух, хамар зэрэг тослог ихтэй хэсгүүдээрээ цэвэрлэх арчилгааг илүү хийгээрэй.


5. Мэдрэмтгий арьс

Мэдрэмтгий арьс нь голдуу маш хуурай, цочирч, улайхдаа амархан байдаг. Арьс загатнах, чичрэх хандлагатай байдаг. Энэ бол хамгийн их арчилгаа ихтэй, асуудалтай арьсны төрөл. Хэрэглэх бүтээгдэхүүнээ маш болгоомжтой сонгоорой.

Та дээрх аргаар арьсаа тодорхойлсон бол арьсны онцлогтоо тохируулан арьс арчилгааг хийж, өөртөө хэвшүүлээрэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл